Эрхэм зорилго

Алсын хараа

Хүүхдийн эрхийг дээдэлсэн тайван амгалан хотын төлөө

Эрхэм зорилго

Хүүхдийн суурь эрхийг ойлгох нь хүн бүрийн үүрэг болохыг иргэдэд хүргэхийн төлөө, бүх үйл ажиллагаандаа удирдлага болгож ажиллах

Зорилго

Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх, оролцоог хангах, гэр бүл нийгмийн тэгш харилцааг төрийн бодлого, нийгмийн үйлчилгээгээр хангаж ажиллана

                                                              

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН

ХЭЛТСИЙН ЗОРИЛТУУД

 

ЗОРИЛТ 1 ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХҮРЭЭНД

1.1 Хүүхдийн эрхийн конвенцийн хэргэжилтийг хангаж, хэвшүүлэх

1.2 Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчилах, хэрэгжүүлж     хэвшүүлэх

1.3 Хүүхдийн холбооны зорилго, үйл ажиллагааг дэмжиж, дэлгэрүүлэх

1.4 Хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны зорилгыг хэвшүүлэх

1.5 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэх тэдгээрийн асран хамгаалагчид туслах олон талт үйл ажиллагаа явуулж тогтмолжуулах

  • Байгууллага хороод, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагч, багш, иргэд олон нийтийн оролцоо түншлэлийг бэхжүүлэх, сайжруулж, хандлагыг өөрчлөх

1.7 Төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Зөв монгол хүүхэд”          гэр бүл, нийгэмд хандсан төсөл хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх

ЗОРИЛТ 2 ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД

2.1 Ирээдүйн хөгжлийн төлөө хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж дэмжих

2.2 Хүүхдийн чөлөөт цаг сонирхлыг  хөгжил рүү чиглэсэн зохиол бүтээл, тоглоом, наадам, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, байгаль орчин эко сургалт, тохирсон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн үндэсний чуулган гэх мэт хүмүүжил, төлөвшлийн олон талт арга хэмжээ, санаачлагуудыг дэмжиж арга зүйгээр идэвхжүүлж өгөх

2.3 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олон төрлийн хөгжлийн стандартын үйл ажиллагааг сурталчилж хангаж дэмжих

2.4 Орон нутагтаа Олон Улсын хүүхдийн зуслантай болох

2.5 Хүүхдийн “Тэмүүлэл” зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагааг өргөжүүлж сурталчилах, аж ахуй үйлчилгээ чанарыг нэмэгдүүлж, хүүхдийн хэрэгцээнд суурилсан хүүхэд зөөвөрлөх автомашинтай болох

 

ЗОРИЛТ 3 БАЙГУУЛЛАГЫН ХҮРЭЭНД

3.1 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажлыг эрчимжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хангах, таатай орчин буй болгож ажиллахад байгууллага зориулалтын байртай болох

3.2 Ажилтнуудын нийгмийн асуудлыг хангахын тулд эрүүл мэнд, боловсрол, халамж үйлчилгээ, орон сууцны зээлд хамруулах, цалинг нэмэгдүүлэх эрх зүйн орчин боломжийг судлах

3.3 Ажилтнуудаа гадаад, дотоодын чадавхжуулах сургалтанд хамруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан мэргэшсэн багш сургаж авах