Танилцуулга

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь анх 1992 оноос Боловсролын хэлтсийн дэргэд Хүүхдийн алба нэртэйгээр байгуулагдаж 1997 оноос “Хүүхдийн төв” нэртэйгээр салж анхны даргаар нь Г.Хоролсүрэн   ажиллаж байжээ. Түүнээс хойш Хүүхдийн төв, Хүүхдийн төлөө төв, Хүүхэд хөгжлийн төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон өөрчлөгдөн ажилласаар ирсэн.

ЗОРИЛГО: Хүүхдийн эрхэд суурилсан, ёс зүйг эрхэмлэсэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын хөтөлбөр, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Хүүхэд, гэр бүлийн хөгжил оролцоо нийгмийн хамгааллын талаарх төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж хөтөлбөр төслийн хэрэгжилтийг хангуулах

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн таатай орчин бий болгоход чиглэсэн мэдээлэл, судалгаа сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг өргөжүүлэх

Гэр бүл, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх

Салбар дундын үйл ажиллагааг зохицуулах замаар хүүхэд, гэр бүлийн хөгжил оролцооны таатай орчин нөхцлийг бий болгох

Хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээ :

Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих төсөл, хөтөлбөр

Хүүхдийн зуслан амралт, чөлөөт цагийн үйлчилгээ

Зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээ

Хүүхдийг нийгэмшүүлэх үйлчилгээ

Хүүхэд, гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ

Хүүхэд, гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл авах

Итгэлтэй утас- 70212020

СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ :

Эрх, хамгаалал

Хүүхдийн эрх

Харилцаа, хандлага

Гэр бүлийн боловсрол

Гэр бүлийн үнэ цэнэ

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь

Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд

Хүүхдийн нас, сэтгэлзүйн онцлог

Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал гэх мэт

ХҮҮХДИЙН “ТЭМҮҮЛЭЛ” ЗУСЛАН

 Багануур дүүргээс 17 км зайд Нарийны ам хэмээх үзэсгэлэнт газар байрладаг. Нэг ээлжиндээ 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

Зуслангийн онцлог, давуу тал :

Байгалийн үзэсгэлэнт газар, цэвэр агаартай

Хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн хөтөлбөртэй

Хүүхэд бүрийн оролцоог хангаж ажилладаг

Хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг

Мэргэжлийн гадаад монгол багштай

Адал явдал, англи хэлний хөтөлбөртэй

Хүүхдийн байгууллагын арга зүйч, сэтгэлзүйч, мэргэжлийн тогооч, эмч нарын баг ажилладаг.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ:

2017 оны 12 сараас Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай болж хүүхдийн эрхийн зөрчлийг таньж мэдэх, илрүүлэх, зөрчлийг шалган шийдвэрлэж, хариу үйлчилгээг багаар үзүүлэх үйл ажиллагааг хууль журмын дагуу гүйцэтгэн ажиллаж байна. Орон нутгийнхаа онцлог нөхцлийг харгалзан үзэж эрсдэлт нөхцөл дэх хүүхдийг судлан илрүүлж, урьдчилан сэргийлэх ажиллагаа төлөвлөн явуулж байна. Багануур дүүрэгт 2016-2017 онд хүүхдийн эрх ашиг хохирсон 33 тохиолдол байгаа бөгөөд шалтгаанаар нь авч үзвэл ихэвчлэн ахуйн хүрээнд эрсдэлд өртсөн, эцэг эхийн хараа хяналт сул байснаас үүдсэн золгүй тохиолдлууд зонхилж байгаагаас цаашид зохион байгуулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Үүнд Ерөнхий боловсролын сургуулиудаас анхаарал хандуулах шаардлагатай, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийн бүртгэл судалгааг гарган эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган сургалт, зөвлөгөө нөлөөллийн ажлуудыг сургуулийн нийгмийн ажилтнууд, анги удирдсан багш нартай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний А/27 дугаар захирамжаар залуучуудад зөвлөгөө мэдээлэл, сургалт, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Залуучуудын хөгжлийг төвийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгууллаа. Залуучуудын хөгжлийн төв нь залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг-1, сургалт хариуцсан ажилтан-1, оролцоо хамтын ажиллагаа хариуцсан ажилтан-1  гэсэн бүтэц орон тоотой батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.