ОНЦГОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН АЖИЛТАН БҮРТГЭЖ БЭЛТГЭНЭ

Үндэслэл: Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд залуучуудын эрхэмлэх 6 зүйлийг хуульчилсан бөгөөд улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон нийтэд тустай сайн дурын ажилд залуучууд манлайлан оролцох…” заасан бөгөөд залуучууд та бүхнийг иргэний үүргээ ухамсарлаж, оролцох хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Зорилго: Дэлхий дахинд тархаж буй COVID 19 вирусийн эсрэг ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аймгийн онцгой комисст сайн дураараа ажиллах сайн дурын ажилтан бэлтгэх
Хамрах хүрээ: Сайн дураараа ажиллах хүсэл сонирхолтой 15-34 насны залуучууд оролцох боломжтой бөгөөд хэрэв та сайн дурын ажилтан болохыг хүсэж байгаа бол бидэнд хандана уу
Бүртгэл: 2020 оны 03-р сарын 20-31-ний өдрүүдэд Багануур Залуучуудын Хөгжлийн төв,

Багануур гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс цахим хаягуудаар бүртгүүлэх
Журам: Сайн дурын ажилтныг дараах алхмын дагуу бэлтгэнэ.
1-р алхам Сайн дураарын ажилтныг бүртгэх /2020 оны 03-р сарын 20-31 ний өдрүүдэд /
2-р алхам Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан сайн дураар ажиллах

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ