ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ! 30 МИНУТ ЗАРЦУУЛААД ДООРХ ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДСЫН 26 АСУУЛТЫН ДАГУУ АЙЛ БҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТ ГЭРЭЭ НЭГ ШАЛГАЦГААЯ

Өнөөдөр хүүхдүүдийнхээ төлөө 30 хан минут цагаа гаргаад доорх үнэлгээний хуудсын 26 асуултын дагуу айл бүр хүүхдүүдтэйгээ хамт гэрээ нэг шалгацгаая. Хэрэв гэрт чинь хүүхдэд эрсдэлтэй ямар нэг зүйл байх аваас яаралтай засаарай.!!!
Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа үнэлгээг хийвэл тэд маань олон зүйлийг сурч, аюулгүй байдлын талаар мэдлэг, чадвартай болно. Мөн эмийн сангаа энэ зааврын дагуу цэвэрлэж цэгцлээд хүүхдээс хол газар байрлуулаарай. Яаж хийсэн талаар бусдадаа үлгэр жишээ болж уриалж түгээж өгөөрэй. Ухамсартай сайн аав, ээж, гэр бүлийг ГБХЗХГаас урамшуулах болно.
#МинийГэрАюулгүйОрчин #ХүүхэдЭрхэмХэрэглэгчҮндэснийӨдөр