Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Y-PEER-ХҮҮХЭД ӨСВӨР ҮЕИЙГ ИВЭЭХ ТӨВ, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, хамтран өсвөр үеийнхэнд НҮЭМ-ийн талаар болон БЗДХ, ХДХВ, ДОХ- оос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн 25 сурагчийг үе тэнгийн сургагч бэлтгэх нэгдүгээр үе шатыг зохион байгууллаа.
2 үе шаттай сургалтын эхний үе шатыг 2019 оны 09 дүгээр сарын 17-18-ны хооронд, хоёрдугаар үе шатыг 2019 оны 09 дүгээр сарын 24-25 -ны хооронд зохион байгуулж, ЕБС-ын ахлах ангийн нийт 50 сургагчийг бэлтгэх юм.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС