“ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ КЛУБ”-ЫН СУРАГЧИД АНХНЫ НЭВТРҮҮЛГЭЭ ХҮРГЭЛЭЭ

Өөрийнхөө авъяас чадварыг нээн хөгжүүлэх, илтгэх урлагт суралцах сонирхолтой өсвөрийн сурагчдыг сайн дурын хөтлөгчөөр сургаж, дадлагажуулах зорилгоор Багануур дүүргийн гэр бүлийн радио 104.5-тай хамтран хэлтсийн дэргэдэх “Өсвөрийн сэтгүүлч клуб”-ын хүүхдүүд “Ая дууны цаг”, “Гэгээн өглөө” нэвтрүүлгийг хамтран хүргэхээр боллоо.
Ая дууны цаг нэвтрүүлэг даваа-баасан гарагуудад өдөр 13:00-14:00 цагт хүрнэ.

Энэ 7 хоногийн хөтлөгчөөр Өсвөрийн сэтгүүлч клубын сурагч Б.Насанжаргал, 104,5-ын хөтлөгч, найруулагч Т.Сүхбат ажиллаж байна.
Амжилт хүсье!

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС