“ХҮСЛЭЭР ИРДЭГ ШИНЭ ЖИЛ” харшийн сүлд модны наадам боллоо

Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг баярын нэг билээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ЗДТГ-ын зүгээс жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа хүргэдэг Харшийн сүлд модны наадмаа “Хүслээр ирдэг шинэ жил” нэртэйгээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Харшийн сүлд модны наадамд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Балжинням, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Гэрэлмаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Т.Ганзориг тэргүүтэй дүүргийн удирдлага оролцлоо.
Энэ удаагийн Харшийн сүлд модны наадмыг үзэж сонирхохоор 600 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн байв. Үүнээс 200 гаруй хүүхэд нь зорилтод бүлгийн хүүхдүүд байлаа.
Тоглолтын эхний хэсэгт хичээл сурлага, урлаг, спортын амжилт гаргасан шилдэг сурагчидад Дүүргийн удирдлагын зүгээс бэлэг гардуулан өглөө.
– Дүүргийн 2018 оны “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр Х.Маргад
– Дүүргийн 2018 оны “Шилдэг манлайлагч хүүхэд”-ээр Д.Дэжидгарав
– Дүүргийн 2018 оны “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр М.Цэнгүүн
– Дүүргийн 2018 оны “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр Г.Зэв
– Дүүргийн 2018 оны “Шилдэг авьяаслаг хүүхэд”-ээр Т.Төгөлдөр
– Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит “Шилдэг хүүхэд” шагналаар Б.Намуунтуул нар шалгалаа.
Тоглолтын Хоёрдугаар хэсэгт 70 жилийн түүхтэй Монгол улсын хүүхэлдэйн театрын “Хүслээр ирдэг шинэ жил” жүжигчилсэн тоглолтоор үргэлжилж, тоглолтын төгсгөлд хүүхдүүд өвлийн өвгөн ааваасаа бэлгээн гардан авсан.

Үзэгч хүүхдүүд Үлгэрийн баатрууд тайзан дээр амилсан Харшийн сүлд модны наадмын тоглолтонд үнэн сэтгэлээсээ анхааран ажиглаж, баяр хөөрөөр дүүрэн үзэж байлаа.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС