“БИД НЭГ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД” уриатай ОХИДЫН ӨДӨР-ийг зохион байгууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамбейлын 2011 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “ ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тунхагласан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ГБХЗХХ, ДЗОУБ, Багануур ОНХ, Багануур дүүргийн Засаг Даргын орон тооны бус зөвлөх Ц.Цогзолмаатай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “БИД НЭГ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД” уриатай ОХИДЫН ӨДӨР-ийг зохион байгууллаа.
ОХИД өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар илтгэл тавьж, 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, уриалгыг гаргасан. Охидын өдөрт ЕБС-ийн 150 гаруй сурагчид оролцлоо.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС